iNet.mn дагах

ОРХОН: Газар өмчлөлтэй холбоотой 26 мянга гаруй өргөдөл байна

Орхон/МОНЦАМЭ/.Аймгийн Газрын харилцаа, Барилга хот, байгуулалтын газрын  дарга Д.Цолмонтой ярилцлаа. 

-Иргэд өөрийн нэр дээрх газраа цахим мэдээллийн санд бүртгүүлэх хугацаа өнгөрсөн тавдугаар сарын 1-нд дуусах ёстой байсан ч  улсын хэмжээнд хугацааг он дуустал сунгасан. Цахим системийн бүртгэлийн ажил  хэр явж байна вэ? 
- Хугацааг  сунгасантай холбоотойгоор иргэд тайвширч,бүртгэлээхойшлуулж  байна.Тиймээс оны сүүлээр  ачаалал үүсч болзошгүй. Ачаалал үүсгэх  бүлэг нь хашааны газрын зориулалтаар газар өмчилж авсан иргэд байна.  2008 онд Газрын алба, Улсын бүртгэлийн хэлтэс хоёр тусдаа байгууллага болж салах үед 2003-2008 он хүртэлх хугацаанд газар өмчилж авсан иргэдийн хувийн хэрэг  Улсын бүртгэлийн архив руу шилжсэн.   Үүнтэй холбоотойгоор хашааны газрын анхны өмчлөгчөөс  сүүлийн өмчлөгч  хүртэлх мэдээллийн хуулбарыг Архиваас авч ирэх тохиолдол гарч байна. Энэ мэт асуудал байгаа ч үйлчилгээгээ шуурхай хүргэхээр ажиллаж байна.
-Цахим системд бүртгүүлсний давуу тал нь юу байх вэ? 
-Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрын бүртгэл мэдээллээ   www.egazar.gov.mn  газрын цахим систем болон EGAZAR гар утасны апплейкэшн ашиглан өөрийн газрын бүртгэл мэдээллийг шалгах боломжтой.  Газрын мэдээллийг газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд баталгаажуулж авснаар цаашид, газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг цахим системээс хэвлэж авах, өөрийн эзэмшиж, өмчилж буй газрын дэлгэрэнгүй мэдээллийг харах, газрын төлбөр, татварыг цаг алдалгүйгээр цахим банкаар төлөх, газрын бичиг баримтыг банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж эдийн засгийн эргэлтэнд оруулахад илүү хялбар болно гэсэн үг. Мөн цахимаар эзэмшил, өмчлөлийн нийт 42 төрлийн өргөдөл хүсэлт илгээх боломжууд бүрдэх юм.
-Иргэд өрхийн зориулалтаар газар авах гэж маш удаан хүлээж байна. Өргөдлөө өгөөд 10  жил хүлээж байгаа ч хүн байна. Энэ асуудлыг цаашид хэрхэн шийдэх вэ?
-2003 оноос хойш газар өмчлөлтэй холбоотой өгсөн иргэдийн хүсэлт 26 мянга давсан. Үүний 8500 орчим иргэний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Иргэний эрхийг хангах нь төрийн үүрэг учраас шийдвэрлэгдээгүй өргөдлийнхөө тоог бид байнга ярьж байх ёстой. Энэ тоог аль болох бууруулахын төлөө орон нутаг өөрийн дотоод боломжийг ашиглаж асуудлыг шийдэхээр зорьж төлөвлөж байна. Энэ хүрээнд аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулж, маргааш хуралдах ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 
 Монгол Улсын иргэнд Газар өмчлүүлэх тухай хуульд Засгийн газар жил бүр   улсын хэмжээнд иргэдэд үнэгүй өмчлүүлэх газрын байршил, хэмжээ, зориулалтыг  тогтооно гэсэн хуулийн заалттай.Энэ заалтын дагуу  2020 оноос улсын хэмжээнд нэвтэрсэн газрын цахим бүртгэлийн систем  Засгийн газрын тогтоол гарсны дараа өмчлөлийн бүртгэл хийдэгболсон.Энэ жил газар өмчилж авахыг хүссэн иргэдийн өргөдөл, саналыг 2021 онд аваад бүх тоон мэдээг хоёр сумаар нь нэгтгэж, аймгийн ИТХ-ын хуралдаанаар  хэлэлцүүлж тогтоол баталдаг. Энэ тогтоолыг харьяа яамандаа хүргүүлнэ.Харин яамнаас  21 аймгаас ирсэн мэдээллийг нэгтгэж Засгийн газарт танилцуулж, тогтоолоорбаталдаг.
 2022 онд гэр бүлийн зориулалттай хэрэгцээний газар өмчилж авах  өргөдөл өгсөн иргэдийн хүсэлтийг 2023 онд өмчлүүлэх газрынхаа төлөвлөгөөнд тусган аймгийн ИТХ-аар батлуулаад, иргэдэд газар өмчлүүлэх Засгийн газрын тогтоол гарсны дараа эрхийг  нь баталгаажуулах ажил хийгдэнэ. Газар өөрөө хэмжээ хязгаартай, нөөц дуусчихсан.  Шийдвэрлэгдээгүй иргэдийн хүсэлт их. Бид газар хүсч өргөдөл өгсөн иргэнд энэ жил газар олгох боломжгүй гэдэг хариуг Өргөдөл гомдол шийдвэрлэх хуулийнхаа дагуу өгдөг.
-Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гэж юуг хэлж байна вэ. Таван жил тутамд дүгнэлт хийлгэх ёстой гэдэг?  
-Иргэн, аж ахуйн нэгжид төр шинээр газар өгөхдөө ямар шинж чанартай газар өгсөн  бэ гэдгийг тогтоодог шинжилгээний баримт бичиг юм.  Эхний удаад төр иргэнд ямар газар өгсөн бэ гэдгийг өөрөө тогтоож өгдөг.  Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны дүгнэлт гарснаас хойш таван жил тутамд тухайн газрыг эзэмшигч иргэн өөрийн зардлаар захиалгат хянан баталгааны дүгнэлтээ хийлгэх ёстой.  Энэ нь хуулиар заасан үйл ажиллагаа юм.
 Манай аймгийн хувьд газар нутаг багатай. Тэр дундаа суурьшлын бүсийн газар нь бүр бага. 2015 он хүртэл  иргэн, аж ахуйн нэгж байгууллагын Газрын төлөв байдал, хянан баталгааны дүгнэлтийг Орхон аймаг орон нутгийн төсвөөр хийж ирсэн. Өөрөөр хэлбэл, иргэний хийх ёстой ажлыг аймаг 2015 он хүртэл хийж ирсэн гэсэн үг.  2015 онд орон нутгаас хийсэн хянан баталгааны дүгнэлтийн хугацаа аймгийн хэмжээнд 2020 онд дууссан. Үүнээс хойш тухайн газрын эзэн өөрийн үүргийн хүрээнд мэргэжлийн байгууллагаар хянан баталгааны дүгнэлтээ хийлгэх ёстой юм. Одоо цахим бүртгэлтэй холбоотойгоор  газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, хугацаа сунгах хүсэлт гаргуулах үед хянан баталгааны дүгнэлтийг зайлшгүй шаардаж байгаа. Үүнийг иргэдээс хүсэхээр цоо шинэ юм яриад, нэхээд байгаа юм шиг ойлгоод байгаа юм.Угтаа бол аль 2003 онд Газрын тухай хууль батлагдахад л гарсан эрх зүйн зохицуулалт. Манай аймаг иргэдийнхээ хийх ёстой зүйлийг орон нутгийн төсвөөр шийдвэрлэж ирсэн хэрэг. Тиймээс аймгийн хэмжээнд газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хянан баталгааны дүгнэлтээ  зайлшгүй хийлгэх ёстой. 
-Үүнтэй холбоотой үнэлгээний асуудал яригддаг. Энэ талаар?
- Тухайн иргэний эзэмшиж байгаа газрын хэмжээ, газар дээр явуулж байгаа үйл ажиллагааны төрлөөс хамаараад үнэ нь их багаар тооцогдоно. Үүнийг тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд хийнэ. Орхон аймагт суурин ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нээлттэйгээр бид иргэдэд өгдөг. Алийг  сонгох вэ гэдэг нь иргэний эрх. Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудаас  сонгохгүй ч байсан болно. Гол нь  хугацаа алдахгүй байх, түргэн шуурхай байх гэдэг үүднээс орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг компаниудын мэдээллийг өгдөг. скачать dle 12.0

Украины эзлэгдсэн нутгийн иргэд ОХУ-д нэгдэх асуудлаар саналаа өгч эхэлл

Өчигдөр, 20:31

АЛТАНБУЛАГ БООМТООР 3000 ГАРУЙ ОХУ-ЫН ИРГЭН НЭВТЭРЧЭЭ

Өчигдөр, 20:30

НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХҮСЭН ХҮЛЭЭСЭН “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

Өчигдөр, 20:28

АКИ БАШЁД ТАМАВАШИ Б.МӨНХ-ОРГИЛ 2 ДАХЬ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ

Өчигдөр, 20:26

СОЁЛ УРЛАГМастер гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн “Sрlendeur de Mongolie” цахим гэрэл зургийн үзэсгэлэн ЮНЕСКО-ын төв байр, Бельгийн нийслэл Брюссель

Өчигдөр, 13:54

НҮБ-д хэлсэн Ерөнхийлөгчийн үг доторх дэлхий дахинд энхийг уриалсан ишлэлүүд

Өчигдөр, 13:51

Монгол, Солонгосын сэтгүүлчид Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт мод тарив

Өчигдөр, 13:50

Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний хавхлаг нөхөн сэргээх мэс засал

Өчигдөр, 13:47

Төрийн соёрхолт Д.Сосорбарамд Японы Эзэн хааны одон гардууллаа

20/09/2022, 18:00

Есдүгээр сарын 25-ны ням гарагийг АВТОМАШИНГҮЙ ӨДӨР болгоно

20/09/2022, 16:11

Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдлээ

20/09/2022, 15:59

Хувьсаж буй боловсрол дээд хэмжээний чуулга уулзалт эхэллээ

20/09/2022, 15:55

“Mining week” арга хэмжээ эхэллээ

20/09/2022, 15:49

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 5.98 их наяд төгрөгт хүрлээ

20/09/2022, 15:44

Химийн бордоо ашиглаагүй, органик бүтээгдэхүүнээ борлуулж байна

20/09/2022, 15:43

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийллээ

20/09/2022, 15:41

“Mongolian Mining-2022” үзэсгэлэнд олон улсын 100 гаруй байгууллага оролцоно

14/09/2022, 22:32

Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн ТББ-аар гүйцэтгүүлнэ

14/09/2022, 21:29

Мэргэжлийн хяналт Засгийн газрын харьяа байгууллагуудад хөндлөнгийн хяналт тавих агентлаг болно

14/09/2022, 20:59

Монгол, Вьетнамын Засгийн газрын комиссын 18 дугаар хуралдаан болж байна

14/09/2022, 20:58

“FAM TOUR-2022” үйл ажиллагааны зочид Монголд ирлээ

14/09/2022, 20:57

ОРХОН: Газар өмчлөлтэй холбоотой 26 мянга гаруй өргөдөл байна

14/09/2022, 20:56

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Самарканд хотноо хүрэлцэн ирлээ

14/09/2022, 20:54

Ли Жаньшугийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө

12/09/2022, 18:08

"Орос, Монголын хамтарсан III сургууль 100 хувь Монголын өмч"

12/09/2022, 18:06

Какүрюү Ананд өөрийн үзэсгэлэнгээ нээв

12/09/2022, 18:05

Эрдэнэт үйлдвэрийн шинэ ерөнхий захирал ажлаа хүлээн авлаа

12/09/2022, 18:02

Долларын ханш дахин 3240 төгрөг болж өсө

12/09/2022, 11:49

М.Уранцэцэг анхны тулаанаа хийж, яллаа

12/09/2022, 11:49

О.Хангай аваргын цолны мялаалгын түрүү бөхийг 10 саяар байлна

12/09/2022, 11:47

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19