iNet.mn дагах

В.Путин хэн дарвалзаж байгаа руу нь ЦӨMИЙH ЗЭBCЭГ хэрэглэж мэдэхээр болчихлоо !!!

Ирэх 5-р сарын дундуур ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин цөмийн зэвсэг баараггүй хэрэглэж мэдэхээр байна. Харин чухам хаана цохилт өгөх нь хэн дарвалзаж байгаагаас хамаарах төлөвтэй. Америкчууд нэр нүүрээ бодоод хариу цохилт өгөх төлөвлөгөөтэй байгаа нь мэдээж. Путин бол ялагдаж, ухарч нэмээд Крымыг алдаж шившигээ дэлхийн дахинд харуулснаас цөмийн чёмондандаа гар хүрээд товчлуур дарсан нь хамаагүй дээр гэж үзэж байгаа хүн.

Оросын зэвсэгт хүчин Украины нийслэлийг эзлэн төр, засгийг нь солих зорилгоо орхиж зөвхөн Донбассын бүсийг бүрэн чөлөөлөх болно гэж зарласан. Украины Донбассын бүс гэгдэх Луганск, Донецк мужийн газар нутгийн 3/1 нь 2014 оноос Оросуудын мэдэлд байгаа билээ.
Тэгвэл олон улсад Орос-Украины энэ дайныг авлига-ардчилал, дарангуйлал-эрх чөлөөний үхэх сэхэхээ үзэх тэмцэл гэж нэрлээд байгаа бөгөөд аль тал нь ялахыг шийдвэрлэх Донбассын төлөөх их тулалдаан эхэлснийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 18-19-нд шилжих шөнө албан ёсоор зарлав. Тэрээр “Бидэнд бусдын юу ч хэрэггүй. Харин бид Украины гэсэн бүхнийг хамгаална” гэж мэдэгдсэн.

Энэ удаа Оросууд урьд нь гаргасан “бэлэн ам, шалдан гуя” алдаанаасаа сургамж авч тулалдаан эхэлснийг Ерөнхийлөгч нь төдийгүй Батлан хамгаалах яам нь ч албан ёсоор зарлаагүй юм. Харин маргааш өдөр нь ОХУ Украинд явуулж буй цэргийн ажиллагааныхаа дараагийн үе шатыг эхлүүлж байгааг тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “India Today” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн. Тэрээр “Энэ ажиллагаа үргэлжлэх болно, энэ ажиллагааны дараагийн үе шат эхэлж байна. Анх зарласанчлан “Донецк, Луганск ард улсуудыг бүрэн чөлөөлөхөд чиглэгдсэн” гэж мэдэгдсэн.

Оросууд эхний өдөр 480 км фронтын бүх хэсгээр довтолсон болов ч тийрэлтэт сум, их бууны галаар дайсны 1200 байлдааны цэгийг устгасан гээд Изюм хотын орчим хоёр тосгон эзлэн авснаа зарлав. Энэ удаад Оросууд дээд командлалын шийдвэр хүлээлгүй газар дээр нь өөрсдөө шийдвэр гаргах зориулалттай жижиг хэсэг болох бие даасан ротуудаар довтолж байгаа нь шинэ зүйл байв. Барууны шинжээчид үүнийг 3-5 хүний бүрэлдэхүүнтэй бие даан амжилттай байлдаж буй Украины армийн аргыг хуулбарлах гэсэн явдал гэж үзэж байна.

Харин Украины зэвсэгт хүчин Харьков хотын зүүн өмнөдөд сөрөг довтолгоо өрнүүлж хэд хэдэн хот тосгоныг чөлөөлөв. Энэ нь эсрэг талд ялалтын ямар ч найдлага төрүүлэхгүй байх байлдааны маш чухал тактик юм. Тэд эхний өдөр дайсны 10 довтолгоог няцааж 12 танк, 28 хуягт тээвэрлэгч, хоёр автомашин, нэг тийрэлтэт пуужингийн суурь, нисдэг тэрэг, онгоц, дрон, далавчит пуужин гээд агаарын нийт есөн бай устгасан байна.

Тулааны дөрөв дэх өдөр Украины цэргийнхэн Оросын армийн удирдлагын 50 гаруй дээд тушаалын офицерууд цугларсан хуралдаанд цохилт өгч хоёр генерал амь үрэгдсэн нь тодорхой болов. Харин Оросын Батлан хамгаалах яамны мэдээлэлд итгэвэл Украинчууд аль хэдийнэ ганц ч танк, хуягт тээвэрлэгч, их буу, пуужин харвагч, нисэх онгоц, нисдэг тэрэг, дронгүй болох ёстой байв. Хэдийгээр дайрч буй тал илүү их хохирол хүлээдэг ч мэдээж Украинчууд техникийн хохирол хүлээж, цэргүүд нь амь үрэгдэж байгаа нь ойлгомжтой.

Германы бундесверын бэлтгэл хурандаа, Берлиний “Шинжлэх ухаан ба улс төр” сангийн байлдааны шинжээч Вольфганг Рихтер “Оросуудын гол дөрөв, туслах хоёр гэсэн нийт зургаан чиглэлээр довтолсон эхний зорилго дампуурсан. Киевийг эзлэн Украинд өөрийн нөлөөллийн төр, засаг бий болгохын оронд Оросын нийт байлдааны бие бүрэлдэхүүний 1/4 нь бүрэн устсан. Оросууд бүх Украинчууд ингэж нэгдэн тэдний эсрэг тэмцэнэ гэж санаагүй. 2014 он давтагдсангүй. Одоо тэд эхний алдаагаа ойлгож нэгдсэн удирдлагатай болж, хотын гудамжийг бодвол танкийн хөдөлгөөн хийх боломжтой Харьков хотоос урд зүгт Изюм болон Луганск хотын завсрын элдэв саад тотгоргүй өргөн уудам, тэгш талд гол тулалдаанаа хийж байна.

Энд Оросын хил ойрхон тул ар талын хангамжаар армийг хангахад оросуудад илүү дөхөмтэй байх болно. Эдгээр шалтгаан нь Донбассын дайны эхний шатанд оросууд амжилт олох магадлалтай гэсэн үг. Тэд эндээсээ нийт Донбассын газар нутгийг бүр өмнөд Украиныг чөлөөлнө гэж мэдэгдсэн. Гэхдээ Украинд оросууд бүх армийнхаа 3/2-ыг оруулаад дууссан, бусад нь буюу 3/1 нь НАТО-той хиллэж буй Балтийн тэнгис хавь, хойд болон өмнөд Кавказ, исламын босогчдыг барьж буй Сири гэх мэт төв Азийн бүс нутгууд, Хятадтай хиллэдэг уудам хэсгүүдэд байрлаж байна.

Мөн Алс Дорнодод Япончууд Оросуудад хууль бусаар алдсан арлуудаа буцаан авна гэж мэдэгдээд байгааг мартаж болохгүй. Энэ бүхэн ОХУ нэмэлт нөөц хүчгүй болсныг баталж байгаа юм. Иймээс энэ тулалдааны үр дүн хоёр талыг ямар хэлэлцээ хийхийг шийднэ. Укрианчууд 450-500 километр үргэлжилсэн тэгш талд Оросын довтолгоог хэрхэн барихаас бүх зүйл хамаарна. Хамгийн гол нь хойд, өмнөд гэсэн хоёр чиглэлээр довтлох Оросын цэргүүдийг нийлүүлж өөрсдөө бүслэгдэж болохгүй. Ер нь энэ тулалдаан дэлхийн II дайнд эргэлт гаргасан “Курскийн цүлхэн” хэмээх тулалдаантай бүх талаар ихээхэн адилхан байгаа нь онцлог юм.

Украичууд Оросуудаас хамгаалж чадах нь чухал. Харин тэд орчин үеийн довтолгооны зэвсэггүй байгаа учраас довтлох тухай одоогоор ярихад эрт байна. Гэхдээ Укрианчууд тактикийн сөрөг довтолгоонуудыг маш амжилттай хийж байна. Уүнийгээ ч үргэлжлүүлэх байх. Украинчууд Оросуудыг дайрахаас өмнө 250 000 цэрэгтэй, 1000 давсан танктай, Туркийг тооцохгүй бол Европын хоёр дахь том арми байсан гэдгийг мартаж болохгүй. Өнөөдөр Украинчууд байлдах чадвараар, Оросууд хүн хүчээр эсрэг талаасаа илүү байна.
Энэ тулалдаанд аль тал нь амжилтай байлдаж, дайсанд хэр зэрэг хохирол учруулахаас цаашдын бүх зүйл шалтгаална’’ гэжээ.

АНУ-ын Арлингтон хотын Орос судлалын “СNA” хүрээлэнгийн захирал Майкл Кофман “Ороеын арми туйлдан нөөц, хүчгүй болоод байна. Тэд довтолгооны эхний өдөр дэлхийн II дайнд Оросуудын хэрэглэж байсан “тагнах давшилт” хийлээ. Энэ тактик нь эртнээс бэлдэж суурин бэхлэлт хийсэн дайсны хамгаалалтыг мэдэхэд тустай арга. Харин байнгын хөдөлгөөнт хамгаалалт хийж байгаа Украины армийн хамгаалалтыг энэ аргаар мэдэх боломжгүй. Харин ч бүр Украинчуудын тавих занганд орж устгагдах аюултай” гэсэн байна.

АНУ-ын Харвардын Их сургуулийн дэргэдэх Белферийн олон улсын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, бэлтгэл бригадын генерал Кевин Райан “ОХУ-д байсан 160 байлдааны тактикийн батальоны 120-130 нь Украины байлдаанд орсон. Тэд Киевээс ухрахдаа 70-80 тактикийн батальонтой үлдсэн. Энэ бол хэтэрхий их хохирол. Оросууд Донбассын төлөөх шийдвэрлэх тулалдаанд ялагдах магадлал өндөр байгаа бөгөөд үүний дараа тэдэнд дахин дайрах арми гэхээр юм үлдэхгүй. Учир нь тэдэнд энэ алдагдлаа нөхөх гэрээт болон сайн дурын цэргийн нөөц байхгүй” гэж мэдэгдэв.

Украины цэргийн шинжээч, бэлтгэл хурандаа Олег Жданов “Оросууд эхний довтолгоонд 170-180 мянган цэрэг оруулсан бол өнөөдөр Донбассын хоёр чиглэлд үүнийхээ тал хувьтай тэнцэх тооны цэрэг хуримтлуулаад байна. Украины цэргийн гол зорилго зууралдан тулалдахгүй, дайсны дайралтыг гэнэдүүлэн цохиж, өөрийн байршлыг хамгаалан Оросын цэргийн хүчийг сульдаах явдал.

Хэрэв ингэж чадвал Оросуудад нөөц хүч байхгүй болсон учраас энэ сарын сүүл гэхэд эзлэн түрэмгийлэгчид бүрэн ялагдах нь хүн бүрд ойлгомжтой болно. Аль ч дайнд эхний дайралтаар эсрэг талын бэхлэлтийг сэтлэн үүгээр нөөц хүч орж цааш өргөжин тэлдэг. Энэ удаа Оросын арми довтолгооны хамгийн гол зүйл болох Украины хамгаалалтыг сэтэлж чадахгүй байна. Иймээс оросууд 7-10 хоногийн дараа довтлох хүчгүй болно.

Үүний дараа энэхүү байлдааны гурав дахь үе шат болох Украины довтолгоо эхэлж Донбассыг бүрэн чөлөөлнө. Хэр олон манай цэрэг амь үрэгдэх вэ гэдгийг үнэлж байж Крымыг хэдийд, яаж чөлөөлөх вэ гэдэг асуудал шийдэгдэнэ. Оросууд дахин довтлох хүч хуримтлуулах гэвэл ядаж Украинтай хил залгаа нутгууддаа хэсэгчилсэн дайны байдал зарлаж байж цэрэг татах учир 3-6 сар шаардагдана. Энэ нь хэдэн сарын дараа дайн дуусна гэсэн үг” гэв.

Дайн дуусах гэдэг дээр Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Хэрэв Оросууд үй олноор хөнөөх зэвсэг ашиглах гэвэл бид холбоотнуудтайгаа зөвшилцөж цаг алдахгүйгээр бие даан шийдвэр гаргаж шууд цохилт өгнө” гэж саяхан мэдэгдсэн бол АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “ОХУ цөмийн бөмбөг ашиглах шинж тодорхой болох аваас Pentagon түрүүлж цохилт хийх болно” гэдгээ Москвад ойлгуулаад байгаа билээ. Энэ нь В.Путин цөмийн бөмбөг ашиглах гэвэл хэдхэн өдөрт дайн дуусна гэсэн үг.

Олон улсын цэргийн шинжээчид Оросын энэхүү хоёр дахь довтолгоон эхнийхээсээ ч амжилтгүй өрнөж байгааг Оросын арми авлигад нэрвэгдэн ямар ч зохион байгуулалт, байлдах чадваргүй болсон буюу дайсны хамгаалалтыг сэт цохих “зангидсан нудрага” мэт хүч төвлөрүүлж чадахгүй болчихсон гэдэг дээр бүгд санал нэгдэж байна.

Оросын өөрийнх нь цэргийн судлаач хүртэл “ОХУ-ын генералууд шууд улаан халз дайрч өөрийн цэрэг, офицеруудынхаа хүүрээр дайснаа дарж алаад дараа нь тэд нараа баатар болгодог аль II дайны үеийн “лобовая атака” гэх хуучирсан, ямар ч явуургүй болсон арга хэрэглэж байгаа учир ялах ямар ч найдлага алга” гэж байна. Ийнхүү дэлхийн II дайнд эргэлт гаргасан “Курскийн цүлхэн” хэмээх их тулалдаан XXI зуунд дахин чимээгүйхэн давтагдаж, аль тал ялах нь эхний долоо хоногтоо бараг л тодорхой болоод байна.скачать dle 12.0

Украины эзлэгдсэн нутгийн иргэд ОХУ-д нэгдэх асуудлаар саналаа өгч эхэлл

Өчигдөр, 20:31

АЛТАНБУЛАГ БООМТООР 3000 ГАРУЙ ОХУ-ЫН ИРГЭН НЭВТЭРЧЭЭ

Өчигдөр, 20:30

НИЙСЛЭЛЧҮҮДИЙН ХҮСЭН ХҮЛЭЭСЭН “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” ӨРГӨН ДЭЛГЭР БОЛЛОО

Өчигдөр, 20:28

АКИ БАШЁД ТАМАВАШИ Б.МӨНХ-ОРГИЛ 2 ДАХЬ УДАА ТҮРҮҮЛЛЭЭ

Өчигдөр, 20:26

СОЁЛ УРЛАГМастер гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн “Sрlendeur de Mongolie” цахим гэрэл зургийн үзэсгэлэн ЮНЕСКО-ын төв байр, Бельгийн нийслэл Брюссель

Өчигдөр, 13:54

НҮБ-д хэлсэн Ерөнхийлөгчийн үг доторх дэлхий дахинд энхийг уриалсан ишлэлүүд

Өчигдөр, 13:51

Монгол, Солонгосын сэтгүүлчид Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт мод тарив

Өчигдөр, 13:50

Улсын гуравдугаар төв эмнэлэг зүрхний хавхлаг нөхөн сэргээх мэс засал

Өчигдөр, 13:47

Төрийн соёрхолт Д.Сосорбарамд Японы Эзэн хааны одон гардууллаа

20/09/2022, 18:00

Есдүгээр сарын 25-ны ням гарагийг АВТОМАШИНГҮЙ ӨДӨР болгоно

20/09/2022, 16:11

Хатан хаан II Элизабетийг сүүлчийн замд нь үдлээ

20/09/2022, 15:59

Хувьсаж буй боловсрол дээд хэмжээний чуулга уулзалт эхэллээ

20/09/2022, 15:55

“Mining week” арга хэмжээ эхэллээ

20/09/2022, 15:49

Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ анх удаа 5.98 их наяд төгрөгт хүрлээ

20/09/2022, 15:44

Химийн бордоо ашиглаагүй, органик бүтээгдэхүүнээ борлуулж байна

20/09/2022, 15:43

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хааны гэр бүл болон Британийн ард түмэнд эмгэнэл илэрхийллээ

20/09/2022, 15:41

“Mongolian Mining-2022” үзэсгэлэнд олон улсын 100 гаруй байгууллага оролцоно

14/09/2022, 22:32

Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн ТББ-аар гүйцэтгүүлнэ

14/09/2022, 21:29

Мэргэжлийн хяналт Засгийн газрын харьяа байгууллагуудад хөндлөнгийн хяналт тавих агентлаг болно

14/09/2022, 20:59

Монгол, Вьетнамын Засгийн газрын комиссын 18 дугаар хуралдаан болж байна

14/09/2022, 20:58

“FAM TOUR-2022” үйл ажиллагааны зочид Монголд ирлээ

14/09/2022, 20:57

ОРХОН: Газар өмчлөлтэй холбоотой 26 мянга гаруй өргөдөл байна

14/09/2022, 20:56

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Самарканд хотноо хүрэлцэн ирлээ

14/09/2022, 20:54

Ли Жаньшугийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө

12/09/2022, 18:08

"Орос, Монголын хамтарсан III сургууль 100 хувь Монголын өмч"

12/09/2022, 18:06

Какүрюү Ананд өөрийн үзэсгэлэнгээ нээв

12/09/2022, 18:05

Эрдэнэт үйлдвэрийн шинэ ерөнхий захирал ажлаа хүлээн авлаа

12/09/2022, 18:02

Долларын ханш дахин 3240 төгрөг болж өсө

12/09/2022, 11:49

М.Уранцэцэг анхны тулаанаа хийж, яллаа

12/09/2022, 11:49

О.Хангай аваргын цолны мялаалгын түрүү бөхийг 10 саяар байлна

12/09/2022, 11:47

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19